Энэ хичээлийн жилээс эхлэн Ховд их сургуулийн дэргэд Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчид элсэн суралцах боломжтой. Ингэснээр сурагчид мэдлэг чадвараа дээшлүүлэх цаашлаад их дээд сургуульд элсэн суралцахад дөхөм болно. Аймаг орон нутгийн зүгээс ч боловсролын салбарыг дэмжиж, томоохон сургууль нээх бодлого баримталж байгаа бөгөөд баруун бүс нутагтаа анхдагч болсон Их сургууль дэргэдээ ахлах сургуулийг нээж байгаа нь энэ салбарт хийгдэж буй нэг чухал алхам болж байгааг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолж байна. Ахлах сургууль нээгдсэнээр ЕБС-ийн сурагчид мэдлэг чадвараа дээшлүүлж сурлагын амжилтаа ахиулан, гүнзгийрүүлэн суралцах шинэ боломж ,давуу талтай.