Энэ жилийн Багш нарын баяраар олон багш нарын ажлын амжилтыг үнэллээ.

Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярыг  тохиолдуулан боловсролын салбарт  өөрийн мэдлэг, мэргэжил, ажлын арга туршлагаа дайчлан амжилттай ажиллаж байгаа  багш нарыг шагнаж урамшууллаа. Тухайлбал:Монгол улсын Засгийн газрын шагнал “Ардын боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр 26, БСШУС-ын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 54, болон “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-12, Аймгийн засаг даргын жуух бичгээр-24, засаг даргын хүндэт өргөмжлөлөөр-4  багш, БСУГ-ын “Эрхэм үйлстэн”, “Ахлах багш”, “Арга зүйч багш”, “Багшийн алдар” зэрэг тэмдэгүүдээр нийт 97багш,  байгууллагын шагналаар  нэр бүхий багш шагнагдаж ажлын амжилтаа үнэллүүллээ. Мөн Аймгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж улсын сайн хичээлийн зөвлөгөөнд амжилттай оролцсон 56 багш, удирдлагыг тус бүр 100000, шавь нарынх нь элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо аймагтаа тэргүүлсэн Прогресс сургуулийн багш  О.Баасанжав, Г.Мөнхцэцэг, З.Саярангүл, Х.Армангүл, П.Отгонням, Л.Зандан, Э.Цэгмэд Ховд сумын сургуулийн багш Х.Жайналхан, Т.Армангүл, Булган сумын 1 дүгээр сургуулийн багш Х.Батцэцэг, Цэцэг сумын сургуулийн багш Д.Болормаа, болон бэлтгэсэн шавь нь  800 болон 760-аас дээш оноо авч тухайн мэргэжлийн бүлгийг тэргүүлсэн Прогресс сургуулийн математикийн багш Э.Цэгмэд Манхан сургуулийн Монгол хэлний багш А.Болор, Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны  багш  Э.Баясгалан, Прогресс сургуулийн нийгмийн ухааны багш Г.Баяртунгалаг, Цаст-алтай цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Х. Нямсүрэн, Манхан сургуулийн газарзүйн багш Ш.Отгонбаяр, Прогресс сургуулийн түүхийн багш Л. Зандан, Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн химийн багш П. Баасанжаргал, Прогресс сургуулийн биологийн багш П. Отгонням, Булган сумын 1 дүгээр сургуулийн орос хэлний багш Б. Батцэцэг, Прогресс сургуулийн физикийн багш Б. Эрдэнэбилэг, англи хэлний багш З. Саярангүл нарын багш нарыг 3490000 төгрөгөөр, мэргэжлийн хичээлийн олимпиад, улсын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон уралдаан тэмцээнд өөрийн мэдлэг, оюун ухаан, хичээнгүй хөдөлмөрөө зориулан ажиллаж Ховд нутгийнхаа нэрийг улсын хэмжээнд дуурсгаж байгаа Дарви сумын сургуулийн техник, технологийн багш Ж.Баттөмөр, улсын олимпиадад өөрийн мэргэжлийн баг хамт олноо удирдан улсад дэд байр эзлэхэд арга зүй, ур чадвараа дайчлан ажилласан БСУГ-ын мэргэжилтэн А.Наранцэцэг нарын багш удирдлагуудыг 1100000 төгрөгөөр, Бэлтгэсэн шавь Л.Болор-Уянга нь Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд алтан медаль хүртэж, “Үндэсний өв соёлоо тээгч,түгээгч” улсын уралдаанд 30 шавиа бэлтгэн улсад тэргүүн байрт шалгарсан Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Цэцэгмаа, тус уралдаанд улсад 2-р байр эзэлсэн Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Г.Эрдэнэчимэг, гуравдугаар байр эзэлсэн Б.Баярхүү болон анги нийтийн физикийн олимпиадад шавь нараа бэлтгэн улсад алтан медаль хүртсэн Ж.Даваажав, хүрэл медаль хүртсэн Л.Туул, цэцэрлэг хамт олноороо хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд онол, арга зүй, судалгаа шинжилгээний үндсэн хандан ажиллаж улсын илтгэлийн уралдаанд дэд байрт шалгарсан Б.Батчимэг эрхлэгчтэй 8-р цэцэрлэгийн хамт олон, “Дэгдээхэй нас” улсын уралдаанд 12 шавь нараа бэлтгэн хүрэл медаль хүртсэн Б.Батсүх, П.Отгонсүрэн нарын 4-р цэцэрлэгийн багш нарын багш нарыг 700000 төгрөгөөр нийт 12150000 төгрөгийн шагналаар 93 багш удирдлага шагнуулж хөдөлмөрөө үнэлүүллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ