Багшлах эрхийн шалгалтанд 105 оролцогч бүртгүүлсэнээс 101 оролцогч хамрагдлаа.



Ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Жаргалант сумын бүрэн дунд 2 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Багшлах эрхийн шалгалтанд 105 оролцогч бүртгүүлсэнээс 101 оролцогч шалтгалтын 1 дүгээр шатанд хамрагдаж 2 дугаар шат буюу эсээнд 84 оролцогчоос 80 оролцогч орсон байна. Эсээний дүнг нь ажлын 5 хоногт багтааж гаргах ба дүнг www.itpd.mn сайтаас харах боломжтой юм байна.
Багшлах эрхийн шалгалтанд оролцогчид дүрэм журмынхаа дагуу шалгалтандаа соёлтой оролцож сурсан байдал нь зохион байгуулалтын үед ажиглагдагдаж байсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Багшлах эрхийн шалгалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О.Оюунтунгалаг, Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Ган-Очир, Т.Бат-Өлзий, Ц.Балжинням нар удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллажээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ