Мэргэжлийн хичээлийн олимпиад Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар 8 хичээлийн олимпиад амжилттай явагдаж дуусан эхнээсээ дүнгийн хурлаа хийхээр төлөвлөж байна.
4-р сарын 2-ыг дуустал явагдах олимпиадын нэг төрөл нь Техник технологийн олимпиад юм. Энэ жилийн техник технологийн олимдиадын нисэх онгоцны уран нислэгийн загвар, автомашины дуураймал загвар буюу бодит хэмжээнээс нь 14 дахин багасгах, усан онгоцны радио удирдлагат уран хөвөлтийн загварын шалгаруулалт энэ өдөр явагдлаа. Энэ удаагийн олимпиадад 50 гаруй багш 200 гаруй сурагчид техник сэтгэлгээ ур ухаанаараа өрсөлдөж байгаа бөгөөд жил ирэх тусам багш нарын ур чадвар сэтгэх сэтгэмж сайжирч байгааг онцолж байна.