Ховд аймгийн залуу багш нарын "Чадварлаг залуу багш"сэдэвт анхдугаар зөвлөгөөн боллоо.


Ховд аймгийн залуу багш нарын "Чадварлаг залуу багш"  сэдэвт анхдугаар зөвлөгөөний нээлт  Ховд аймгийн Ард Аюушийн талбайд боллоо. Зөвлөгөөний  нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү нар оролцож анхдугаар зөвлөгөөнийг  нээж баяр хүргэн үг хэлж, сургалтанд оролцож буй багш нарт амжилт хүслээ.  Уг зөвлөгөөн нь Залуу багш нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, хамтран ажиллах, тэдний санаа бодлыг сонсох, үнэлэлт дүгнэлт өгч зөвлөмж гаргах, нийгэмд багш мэргэжлийг сурталчилах, мэдлэг туршлагаа харилцан солилцох боломжийг бүрдүүлж, багш нарын идэвхтэй хамтын ажиллагааг бий болгох зорилготойгоор зохион байгуулагдаж буй юм.  Монголын залуу багш нарын Ховд дахь салбар 2017 оны 2 сард байгуулагдсан бөгөөд анхныхаа зөвлөгөөнийг   Ховд  аймгийн  24 сургууль болон 29 цэцэрлэгийн 150 гаруй багш нарын төлөөллийг оролцуулан ийнхүү зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөрөө багш нар бүтэн жилийн хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж баталсан байна. "Чадварлаг залуу багш"  багш нарын зөвлөгөөн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ