"Аюулгүй хүнс" сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газар, “Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хөгжил-2” хамтран “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 17 сумын ЕБС-ийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч эмч, нярав, дотуур байрны багш, тогооч, сургагч хүүхэд нийт 130 гаруй ажиллагсадад зохион байгууллаа.
Сургалтаар “Хүнсний баталгаат байдал”, ”ЕБС-ийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, сурагчдад зориулсан үйлчилгээнд хориглох хүнсний бүтээгдэхүүн”, ”ЕБС-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах”,”Үдийн цай - хөтөлбөрт тавигдах шаардлага”, “Мал амьтны халдварт өвчний үед мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг хэрэглэх арга зам”, “Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт”, “Хүнсний сав баглаа боодлын шошгод тавигдах шаардлага түүнийг унших” зэрэг сэдвүүдээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцах, дотоодын хяналт болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг буцаах, татан авах талаар тодорхой гүнзгийрүүлсэн ойлголтуудыг өгч мөн стандарт чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр үзүүлэх сургалт хийж бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн тайлбарлан таниулах ажлыг зохион байгууллаа.