Аймгийн БСУГазраас Жаргалант сумын 7 сургууль, 14 цэцэрлэгийн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа.



Багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог  бэхжүүлсэнээр хүүхдийн сурлага хүмүүжилд ахиц өөрчлөлт  гарч, бодит үр дүнд хүрнэ  гэж мэргэжлийн байгууллагаас үзэж байна. Тйимээс ирээдүйн сайн боловсон хүчин, зөв монгол хүүхдийг хүмүүжүүлэн төвөлшүүлэх үүднээс эцэг эх, багш сурагчдынхаа санал бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусган , хамтран ажиллах зорилгоор аймгийн БСУГ-аас санаачлан Жаргалант сумын  7 сургууль, 14 цэцэрлэгийн эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр хүүхэд нь сургуулийн орчиндоо хэрхэн төлөвшиж, суралцдаг,  багшийн зааж байгаа хичээлийг хүүхэд  нь ойлгож байна уу үгүй юу гэх зэрэг олон чухал асуудалд багш эцэг эхчүүд анхаарлаа хандуулж хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн  хүүхдийнхээ суралцаж байгаа сургууль, анги танхимаар орж сурлага, хүмүүжлийнх нь талаар багш нартай нь ярилцан, зөвлөлдөж, хамтран ажиллавал  гарч болох сөрөг үр дагваруудыг хамтаар шийдвэрлэх боломж нээгдэнэ  гэдгийг уулзалтанд оролцогчид онцолж байв. Цаашид энэхүү уулзалтыг уламжлал болгон зохион байгуулж, эцэг эхчүүдийнхээ санал бодлыг сонсон, багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог  бэхжүүлж ажиллахаар болжээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ