“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс 3 өдрийн сургалт зохион байгуулав.



БСШУСЯ, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тогтовортой хөгжлийн боловсрол” төслөөс  “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” СУРГАЛТЫГ 03 дугаар сарын  24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг Монголын болосвролын үйл ажиллагаанд нэвтруулэхтэй уялдан ЕБС-ийн багш нарыг чадавхижуулах зорилгоор энэхүү  3 өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтанд сургуулийн багш нар, нийгмийн ажилтнууд гээд 40 гаруй хүн хамрагдаж Төрөөс тогтвортой хөгжлийн оловсролын талаар баримталж буй бодлого,Тогтвортой хөгжлийн боловсрол, Бүсийн төвд тогтвортой хөгжлийн боловсролыг хөгжүүлэх бодлого гэсэн чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүллээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ