"Монгол Ур чадвар-2018" тэмцээнд Ховд Хөгжил Политехник коллежийн 2 суралцагч оролцоно



"Монгол ур чадвар-2018"
тэмцээн 3-р сарын 27нд УБ хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд Ховд Хөгжил Политехник коллежийн 2 суралцагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Өөрөөр хэлбэл тус сургуулийн захиргаанаас Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын суралцагсдыг идэвхижүүлэх, ур чадварыг үнэлэх, “Монгол ур чадвар- 2018” ажил мэргэжлийн уралдаанд оролцох суралцагчийг шалгаруулах зорилгоор сантехникийн мэргэжлээр суралцаж буй суралцагчдын дунд сантехникийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа. тус уралдааны эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 15 ны өдөр Хөгжил политехник коллежийн Хичээлийн III байр, Сантехникийн мастерын газарт зохион байгуулагдлаа. Эцсийн шатны шалгаруулалтанд Сантехникийн техникчийн 1-р ангийн оюутан С.Дашдэрэм, Сантехникийн техникчийн 1-р ангийн оюутан Б.Шижээ нар оролцож Халаалтын халаах хэрэгсэл угсрах, Халуун, хүйтэн усны  шугамын угсралт, Бохир усны шугамын угсралт гэсэн 3 даалгаврыг 6 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ