Сургуулийнхаа оюутнуудын нийгэм дэх эерэг нөлөөг дэмжих, оюутны ар гэртэй эерэг холбоо тогтоох, сургуулиа сурталчлах зорилгоор Ховд их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанаас санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Баярлалаа ээжээ" захидлын уралдааныг зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулагдсан энэхүү уралдаанд тус сургуулийн нийт 27 оюутан захидлаа ирүүлсэн ба уралдааны тэргүүн байранд МХУЗ-ын 2-р ангийн оюутан З.Нямдарийн захидал, дэд байранд МХУЗ-ын 4-р ангийн оюутан С.Буманбаярын захидал, гутгаар байранд БАБ-ийн 3-р ангийн оюутан А.Бялхажавын захидал шалгарсан байна. "Баярлалаа ээжээ" захидлын уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн оюутнуудад Ховд их сургуулийн "Өргөмжлөл" мөнгөн шагнал олгожээ.Тэргүүн байранд шалгарсан захидал:Дэд байранд шалгарсан захидал:Гутгаар байранд шалгарсан захидал: Огноо: 3/8/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1779 Мэдээ таалагдсан: