Ховд аймгийн мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн “ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ” энэ сарын 05 ны өдөр хуралдлаа. 2018 оны Мэргэжлийн Боловсролын Үндэсний зөвлөлийн орон нутгийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан нь:
-Салбар зөвлөлийн дарга Ч. Уранчимэг (Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч)
-Орлогч дарга Б. Нямхүү (Аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн)
-Нарийн бичгийн дарга Т. Дэлгэрсайхан (“Хөгжил” Политехник коллежийн захирал)
Гишүүд: Л. Билэгдэмбэрэл (Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга)
Ц.Цэндхүү (Аймгийн Барилгачдын холбооны тэргүүн)
А. Сэржханд (Аймгийн Үйлдвэрлэл үйлчилгээ хоршоодын холбооны тэргүүн)
Ө. Түвдэндорж ( Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга) гэсэн бүрэлдэхүүнтэй хуралдсан байна.
Тус хурлаар:
1. Орон нутгийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
2. Орон нутгийн салбар зөвлөл, сургуулийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлүүдийн 2017 оны тайлан, 2018 онд хийгдэх ажлын танилцуулга
3. Аймаг орон нутагт эрэлттэй байгаа мэргэжлийн судалгааны үр дүн, 2018-2019 оны хичээлийн жил шинээр нээгдэх мэргэжлүүдийн санал гэх мэт асуудлуудыг хэлэлцэж
4. Хөгжил, Политехник коллежийн захиргаа, сургалтын албанаас ирүүлсэн саналыг үндэслэн Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан, Архивын ажилтан, Мэргэшсэн жолооч мэргэжлийн нэг жилийн сургалттай ангиудад элсэлт авч орон нутагт сургалт зохион байгуулахыг дэмжжээ.