Сургуулийнхаа оюутнуудын нийгэм дэх эерэг нөлөөг дэмжих, оюутны ар гэртэй эерэг холбоо тогтоох, сургуулиа сурталчлах зорилгоор Эр цэргийн баярын өдрийг угтан
"Баярлалаа ааваа" захидлын уралдааныг зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулагдсан энэхүү уралдаанд тус сургуулийн нийт 21 оюутан захидлаа ирүүлсэн ба уралдааны тэргүүн байранд МХУЗ-ын 2-р ангийн оюутан Б.Дэлгэрийн захидал, дэд байранд ХБ-ийн 2-р ангийн оюутан Б.Хишигбарбудын захидал, гутгаар байранд МХУЗ-ын 2-р ангийн оюутан Б.Загдхоролын захидал шалгарсан байна.