Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуусыг цэргийн алба хаалгах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор хэрэгжүүлж байна. Тус арга хэмжээний талаар Ховд аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, Хурандаа М.Болдбаатар, Ховд аймгийн Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, Дэд хурандаа Б.Ганхуяг, ХИС-ийн ГХХА эрхэлсэн дэд захирал Г.Амарзаяа нар ХИС-ийн 1,2-р ангийн нийт эрэгтэй оюутнуудад холбогдох мэдээллүүдийг өгч, сонирхсон асуултад хариуллаа. “Оюутан цэрэг хөтөлбөр”-т хамрагдах оюутнуудыг 2018 оны 03 сарын 05-09-ний өдрүүдэд ЗДТГ-ын 424 тоотод бүртгэнэ. Огноо: 3/4/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2059 Мэдээ таалагдсан: