ХИС-ийн оюутнууд ОХУ-ын Тувагийн Их сургуульд "ОЮУТАН СОЛИЛЦОО"-ны хөтөлбөрт хамрагдлаа

Image may contain: 12 people, people smiling, indoor

Ховд их сургууль, ОХУ-ын Тувагийн их сургууль хоорондын оюутан солилцооны хөтөлбөр 2018 оны 02 сарын 26-ны өдрөөс 03 сарын 09-ний хооронд хэрэгжиж ТИС-аас 1 багш, 5 оюутан ХИС-аас 2 багш, 5 оюутан хамрагдлаа. ТИС-ийн багш, оюутнууд ХИС-ийн НХУС-ийн сургалтанд хамрагдаж, сургуультай танилцаж, багш, оюутнуудтай санал бодлоо солилцсон ба ХИС-ийн ГХСС-ийн Европ судлалын тэнхимийн багш Ё.Ундармаа, НХУС-ийн ТНУ-ны тэнхимийн багш Н.Анхбаяр, НХУС-ийн БНУ-ны 3-р курсын оюутан Д.Гантимаа, ТНС-ын 1-р курсын оюутан Л.Бадамсэрээтэр, МХУЗ-ын 3-р курсын оюутан А.Хоёрмөнхцаст-Алтай, ББТ-ын 1-р курсын оюутан Б.Дуламханд, ГХСС-ийн ОАХ-ний 2-р курсын оюутан Б.Саранчимэг нар ТИС-ийн үндсэн 5 корпус, 10 факультеттай танилцаж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан туршлага солилцоод ирсэн байна.

Image may contain: 7 people, people sitting and indoor

Оюутнууд тус сургуулийн монгол хэл судлалын ангийн оюутнуудтай уулзалт хийж өөрсдийн сургууль, мэргэжлийн онцлогийг сурталчилан таниулах үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ МХУЗ-ын ангийн оюутан А.Хоёрмөнх оюутнуудад монгол хэлний хичээл зааж, үндэсний хувцасний өв соёлын талаар мэдээлэл өгч багш Ё.Ундармаа орос, англи хэлний багш нартай туршлага солилцон онлайнаар эрдэм шинжилгээний хуралд оролцохоор товлосон гэх мэт олон ажил хийгдэж оюутан солилцоо үр дүнтэй өндөрлөлөө.

Image may contain: 14 people, including Saruulzaya Urtnasan and Bayarmaa Jambal, people standing and indoor
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ