Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 4 долоон хоногийн “Бямба” гаригт хичээллэнэ



Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвийн явагдаж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын сурагчдын амралт 01-р сарын 21-нд дууссан боловч аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоосон юм. Иймээс амралтын хугацаанд хичээллэх байсан 10 өдрийн хичээлийг ямар зохион байгуулалтаар нөхөж орох талаар аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодрууллаа.

ВИДЕО: 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ