Хүүхэд багачуудын эх хэлээрээ алдаагүй зөв бичиж, бүтээлчээр уншиж, уран яруу найруулах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 2018-2019 оны оны хичээлийн жилд “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн нэрэмжит “Эх хэл-Эрдмийн түлхүүр” V ангийн массын олимпиадыг хоёрдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Тус олимпиадад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн тавдугаар ангийн 26 бүлгээс 800 гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс 6 бүлгийн 200 гаруй сурагч олимпиадад амжилт гарган, шагналаа гардан авлаа. ВИДЕО: Огноо: 2/28/2019 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1278 Мэдээ таалагдсан: