ХИС-ийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтийг тохиолдуулан
“СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ / ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ/” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг ХИС-ийн багш ажилчид, оюутнуудын дунд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг
"Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-ийг хариуцан ажиллаж буй ХИС-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Х.Цэцэгханд зохион байгуулж, Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төвийн тэргүүн, сэтгэл судлаач У.Чулуунчимэг лекц уншив.
Лектор У.Чулуунчимэгийн хувьд багш оюутнуудад амьдралын зөв дадал, зуршилтай байхын давуу тал, Монгол үндэсний хувцасаа өмсөхийн ач холбогдол болон өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр нь байж, өдөрт хэд хэдэн удаа хувирах ээж, эгч, ах, найз, багш зэрэг дүр бүртээ хамгийн шилдэг байхыг зөвлөсөн юм. Түүний хувьд үргэлж зөв зуршлуудыг бий болгохыг эрмэлздэг нэгэн бөгөөд 5 жилийн өмнөөс Монгол үндэсний хувцасаа тогтмол өмсөж эхэлсэн тухайгаа ч мөн хуваалцсан юм.
Тус сургалт, зөвлөгөө нь маш олон зүйлийг бодогдуулж, амьдралын зөв хэвшлийг бий болгох шаардлагатай байгааг ухааруулсан өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдгийг танхимд цугласан оюутнууд болон багш нарын төлөөллүүд хэлж байлаа.