
Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч ААН, байгууллагуудад Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Зөрчлийн тухай хуулиуд тэдгээрийг дагаж гарсан дүрэм журмыг сурталчлах, үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тус сургалтад 88 аж ахуйн нэгжийн 133 ажилтан хамрагдаж мэдээлэл авлаа.

Энэ үеэр ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандорж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээний талаар, Үйлдвэрийн осол, хурц хордлого судлан бүртгэх, Засгийн газрын 269 дүгээр тогтоолын талаар ААН-үүдэд мэдээлэл өглөө.

Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын техник хяналтын улсын байцаагч Ш. Даваадорж Барилгын чанар, аюулгүй байдлын талаар ААН, компаниудад зөвлөмж мэдээлэл хүргүүлэв.
Энэхүү сургалт нь сүүлийн жилүүдийн судалгаа баримт болон бодит кэйс дээр тулгуурлан холбогдох төрийн байгууллагууд, ААН-үүдийг хамруулан хэлэлцүүлэг өрнүүлж нээлттэй санал солилцсоноороо онцлог байлаа.
