“НЭВТ” рашаан амралтын газар, Олон Улсын Хүүхдийн "САНСАР" зуслангийн багш нартай хамтран "DREAM CAMP-LIFE SKILL" сургалт, амралтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Зургийн тодорхойлолт алга байна.

Дуут суманд байрлах "НЭВТ" РАШААН СУВИЛАЛ, АМРАЛТЫН ГАЗАР нь АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ тохиолдуулан УБ ХОТЫН сургагч багш нарын хамтаар "DREAM CAMP-LIFE SKILL" сургалт, амралтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. 

2024-08-19-24-ний өдрүүдэд буюу таван хоног үргэлжлэх хөтөлбөрт Ховд аймгийн 17 сумын, Ерөнхий боловсролын 24 сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын төлөөлөл нийт 100 сурагчийг хамруулна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Амьдрах ухаан, эерэг хандлага цагийн менежментэд суралцах, сэтгэлзүйн боловсрол олгох, хүүхдийн нийгэмшихүй болон сэтгэлзүйн боловсролыг дэмжих зорилготой зуслангийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг “Нэвт” рашаан амралтын газар, Олон Улсын Хүүхдийн "Сансар" зуслангийн удирдлага, багш нарын баг хамтран хэрэгжүүлэх юм.

"Сансар" зуслан нь Монголын анхны боловсролын зуслан. Сургагч багш нар нь Шинэ Монгол Харумафүжи сургууль болон Олон улсын "Найрамдал" зусланд олон удаагийн сургалт, хөтөлбөрийг зохион байгуулж байсан туршлагатай. 

уул нарын зураг байж магад

Сургалт, амралтын хөтөлбөр хэрэгжүүлэх “Нэвт” рашаан сувилал, амралт нь байгалийн цогцолборт газарт оршдог.

2023 оноос иж бүрэн засвар хийж улмаар  "DREAM CAMP-LIFE SKILL"зуслангийн энэхүү хөтөлбөрийн үеэр албан ёсны нээлтээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалт, амралтын хөтөлбөрт хамрагдсан сурагчид нь тус амралтын газрын анхны амрагчид болохоороо онцлогтой.

Зуны амралтын өдрүүдээ үе тэнгийн найз нөхдийн хамтаар хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн, хамтдаа суралцаж, хөгжихийн зэрэгцээ элэг цөс, ходоод, зэрэг 17 нэр төрлийн рашаан ус бүхий сувилалд эрүүлжин амрах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 80108038 дугаарт холбогдож авахыг хүсье📲

Зургийн тодорхойлолт алга байна.

 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ