Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл хилчдэд энэ сарын 17-ны орой 19:18 цагт иржээ.
Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек нарын бүрэлдэхүүнтэй бүлэг шуурхай эрэлд гарсан байна.
Тэд салбараас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б, М нарын зургаан иргэний амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тэдний дунд таван сартай нярай байсан байна.
Эрдэнэт хүний амаь насыг аварсан баатарлаг хилчдэд баяр хүргэе.