“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн нээлт зохион байгуулав

May be an image of text

Хамгийн сайн халамж бол Хөдөлмөр эрхлэлт юм. 

Тиймээс Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2025.03.25/ улс орон даяар зохион байгууллаа. 

May be an image of 5 people and text

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, ТББ-уудтай хамтран зорилтот жилийн нээлтийг зохион байгуулж  хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зорилтот иргэдэд танилцуулав. 

May be an image of 4 people and crowd

Өнгөрсөн /2024/ онд аймгийн ХХҮГ-т ажил хайгч 2400 иргэн бүртгүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй иргэн байжээ. 

Бүртгүүлсэн нийт иргэдийн 1700 гаруй нь байнгын болон түр ажлын байртай болсон бол хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэнийг ажилд зуучилсан. 

Мөн 30 гаруй иргэнийг хөтөлбөрт хамруулж хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь хамтран ажилласан гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ. 

May be an image of 8 people, crowd and text

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж аваад зүгээр суух биш ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, сонирхолтой байдаг. 

Үүнийг нь дэмжиж илүү олон хүнийг ажлын байраар хангахад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого, зорилт чухал ач холбогдол өгнө гэж үзэж байна.

May be an image of ‎3 people, people studying and ‎text that says

May be an image of 6 people, people studying and newsroom

May be an image of 2 people and text

May be an image of 12 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ