Орон нутгийн чиглэлд үйлчлэх CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ

May be an image of 10 people, aircraft and text

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн. 
Энэ хүрээнд МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ энэ сарын 28-ны өдөр Ховд аймаг руу үйлдлээ.

May be an image of 4 people, aircraft, train and text that says 'MIAT R'

Үүний үр дүнд алслагдсан аймгуудын иргэд илүү хямд үнээр тав тухтай зорчих боломж бүрдэж байна.   
Өөрөөр хэлбэл, агаарын хөлгийн тоог CRJ-700 маягийн онгоцоор нэмэгдүүлснээр иргэд илүү хямд, суудлын хүртээмж сайтай, тав тухтай нисэх боломжтой болж байгаа юм. 

May be an image of 4 people and aircraft
 
Алслагдсан аймгуудруу талдаа 980 мянган төгрөгөөр нисдэг байсан үе ард хоцорч одоо Улаанбаатар-Ховд, Өлгий чиглэлд 365-400 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Улаангом чиглэлд 360-380 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Улиастай чиглэлд 280-340 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Алтай чиглэлд 330-380 мянган төгрөгөөр нисэх боломжтой боллоо.

May be an image of 4 people, aircraft and text that says 'Mazaalai TATA 1700'


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ