Гал Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд 64 бөх зодоглолоо.



Ховд аймагт “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баяр зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2017 оны 02 дугаар сарын 25-нд БТСГ-н Спортын цогцолборт боллоо. 
Энэхүү барилдаанд Үенч сумын харъяат, аймгийн арслан Б.Батмөнх, Дуут сумын харъяат, аймгийн арслан С. Ганхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Чандмань сумын харьяат, аймгийн Харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Алтай сумын харъяат, аймгийн начин О.Очбат үзүүрлэж, шөвгийн дөрөвт Зэрэг сумын харъяат, аймгийн начин Ш.Баяржаргал, Дөргөн сумын харъяат,сумын заан Л.Ням-Очир шалгаран үлдлээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ