МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд 64 бөх зодоглолоо.


МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан БТСГ-ын спорт цогцолборт боллоо. Энэхүү барилдаанд Буянт сумын харъяат, "Од" группын бөх, аймгийн арслан О.Хангай, Дуут сумын харъяат, аймгийн арслан С.Ганхуяг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.Баянмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Буянт сумын харъяат, "Од" группын бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, шөвгийн дөрөвт Чандмань сумын харъяат, 12 жилийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Г.Ариунболд нар шалгаран үлдлээ. Энэхүү барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох Тэргүүн гарын даа Б.Шоовдой гарын даа С.Загдсүрэн, Б.Батмөнх, Хаяавч Ч.Адилбиш Бөхийн тайлбарлагч Б.Даваасүрэн, хөлийн цэц Аймгийн арслан Б.Батмөнх, Аймгийн заан Г.Нямандэлэг, засуулаар цолчин засуул Н.Ихбаяр, Н.Норовсамбуу, засуул Побед, Жигжсүрэн нар ажиллаж амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, үзүүрлэсэн аймгийн арслан О.Хангайд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ