Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбоо ээлжит хурлаа хийж "Тэргүүн"ээ шинэчиллээ.


Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбоо нь 2012 оны 2 сард Х.Батболд, Ж.Батжаргал, Э.Эрдэнэбаатар, Э.Тамир, Э.Цогбадрал нарын үүсгэл санаачлагаар байгуулагдаж өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 
Энэ хугацаанд орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилгын дор аймаг, бүсийн хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, аймгийн нас насны шигшээ багуудыг бүрдүүлэн бэлтгэл сургуулилтыг нь ханган улс, бүсийн тэмцээн уралдаануудад оролцох, хүүхэд залуусын дунд секц дугуйлан хичээллүүлэх, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн клуб байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.
Аймгийн Хөлбөмбөгийн холбоо 2017 оны 3 сард ээлжит хурлаа хийж холбооны шинэ удирдлага болоод бүтцийн асуудлаа хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Аймгийн Хөлбөмбөгийн холбооны Тэргүүнээр Аймгийн ИТХ-ын дарга  Г.Пүрэвганди сонгогдсон бол Удирдах зөвлөлийн гишүүд буюу Тэргүүлэгчдээр 17 хүн сонгогдон ажиллахаар боллоо.  Шинэчлэн байгуулагдсан баг бүрэлдэхүүний хийж эхлэх хамгийн том ажил нь "Ховд лиг-2017" тэмцээн юм.  Тус тэмцээн нь  3 сарын 25-наас 10 сар хүртэл үргэлжлэх лигийн системээр явагдах тэмцээн юм. 










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ