УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын санаачлагаар 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулж буй "Босоо заяатай монгол-7" үндэсний бөхийн барилдааны энэ жилийн тэмцээний бөх цоллооч хүүхдүүдийн тэмцээн өнөөдөр боллоо. Тэмцээнд 21 хүүхэд оролцсон бөгөөд аймгийн Үндэсний бөхийн холбооны ахлах гарын даа Б.Шоовдой, аймгийн БТСГ-ын Үндэсний бөхийн дасгалжуулагч Б.Нямдэлэг, аймгийн Бөхийн холбооны тэргүүлэгч Т.Баатарзориг нар шүүгчээр оролцсон байна. Бөх цоллооч хүүхдүүдийн тэмцээнд оролцсон 21 хүүхдүүдээс 1-р байранд Буянт сумын "Янзага" цэцэрлэгийн Очирсүлд, 2-р байранд Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн Баяржавхлан, 3-р байранд Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн Ганболор нар шалгарчээ.