"Босоо заяатай монгол-7" үндэсний бөхийн барилдаан 2017 оны 03-р сарын 18-нд болно.


УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын санаачлагаар 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд зохион байгуулж буй "Босоо заяатай монгол-7" үндэсний бөхийн барилдааны энэ жилийн тэмцээн 2017 оны 03-р сарын 18-ны өдөр спортын төв ордонд болох гэж байна.  Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчилах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх, барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл  чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор өдгөө 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү  бөхийн барилдааныг Г.Оюунчимэг эрхлэгчтэй Жаргалант сумын  "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг, аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулах юм.  



Тэмцээнд Ховд аймгийн 28 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 4-5 насны хүүхдүүд хамрагдах бөгөөд нэг ангиас 5 хүүхэд оролцох бөгөөд тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн бөхөд "Хангарьд" цол олгож алтан медаль, Батламж, цом,  дурсгалын зүйл гардуулах ба үзүүрлэсэн бөхөд "Дайчин шонхор" цол олгож  мөнгөн медаль Батламж, цом,  дурсгалын зүйл, шөвгийн дөрөвт шалгарсан 2 бөхөд хүрэл медаль, Өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулна. Мөн барилдааны үеэр "Уран мэхтэй-Дайчин барилдаанч", "Уран дэвээч", "Өхөөрдөм бөхчүүд" болоод "Цоллооч" хүүхдүүдийг шалгаруулан шагнаж урамшуулна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ