
Итали Улсын Турин хотод зохиогдсон Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд Баруун бүсээ төлөөлөн оролцсон тамирчид ганзага дүүрэн амжилттай ирж байна.
Тамирчдын үзүүлсэн амжилтыг дурдвал:
-Ховд аймгийн тамирчин Т.Солонго Цасны гуталтай гүйлт 25м, 50м зайд Алтан медаль, тусгай байр
-Баян-Өлгий аймгийн тамирчин Ө.Елмырза Цасны гуталтай гүйлт 100м, 200м зайд Мөнгө, хүрэл медаль
-Говь-Алтай аймгийн тамирчин П.Хатансайхан Цасны гуталтай 400м, 4х100м зайд багийн төрлөөр 200м Мөнгө, хүрэл, тусгай байр тус тус эзэлсэн амжилт гаргалаа.

Баруун бүсийг төлөөлөн оролцсон баг тамирчдыг багш А.Баярмаа удирдан зохион байгуулж, хамгаалан халамжилж, бэлтгэлийг ханган дасгалжуулсан байна. Багшийн хөдөлмөр, сэтгэл, зүтгэл, арга ажиллагаа нь дээрх амжилтыг үзүүлэхэд чухал нөлөө, гол тулгуур болж чадсан гэж баруун бүсийн аймгуудын ард иргэд баяр хүргэн талархаж байна.
Баг, тамирчдадаа дахин баяр хүргэж, амжилт хүсье.
