
Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
"Монголын Мистер Мисс 2025" Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд шалгарлаа.
Mustang fitness club-ын багш, дасгалжуулагч, тамирчин А.Жавхлан тус тэмцээний "Менс физик залуучууд"-ын ангилалд тэргүүн байранд шалгарч "Улсын аварга" боллоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээний дээрх төрөлд ийнхүү хоёр жил дараалан тэргүүн байр эзэлж буй нь энэ юм.
А.Жавхлан энэ жилийн тэмцээний хоёр төрөлд оролцсон. Тодруулбал,
Менс физик +174 см-ийн төрөлд өрсөлдөж мөн "Улсын аварга"-аар шалгарч улмаар энэ жилийн тэмцээний
"ҮНЭМЛЭХҮЙН АВАРГА" боллоо.

Тамирчин А.Жавхлангийн бэлтгэсэн шавь Б.Бадамцэцэг -63-д өрсөлдсөн фит модель мастер 31 тамирчнаас топ-6-д шалгарч тавдугаар байр эзэлжээ.
"Монголын Мистер Мисс 2025" тэмцээнд 223 тамирчин бүртгүүлж давхардсан ангиллын тоогоор 361 тамирчид өрсөлдсөн байна.
