Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэ байртай болсоноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой



Ховд аймгийн Булган суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой шинэ эмнэлэг 2018 онд баригдаж, 2019 оны нэг сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Булган сумын нэгдсэн эмнэлэг шинэ байртай болсоноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болсон байна. 

ВИДЕО: 

 


Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Булган суманд ажиллах үеэрээ  “Сумын нэгдсэн эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмж болон эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар эмнэлгийн хамт олны зүгээс уламжиллаа. Иймээс Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллахаар болсон юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ