Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана



Эрүүл мэндийн байгууллага болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг бий болгох зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд энэ оны анхны зөвлөгөөнөө зохион байгууллаа. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Эмнэлэгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга М.Баттүвшин, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс оролцож үг хэлэн сургалт зөвлөгөөнийг эхлүүллээ.



Эрүүл мэндийн яам 2019 онд “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлсэн бол Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан үүнээс гадна “Эх хүүхэд-Бидний ирээдүй” уриаг давхар дэвшүүлсэн байна. Учир нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутаг тэр дундаа Ховд аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа учраас эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, сахин хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьжээ. 

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ