“Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин”,
“Халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин” гэсэн хоёр төрлийн вакциныг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд шинээр нэвтрүүлнэ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбар байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, вакцинтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор
“Пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин нэвтрүүлэх нь ” сэдэвт сургалт зохион байгуулж байна. Сургалтад 16 сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын 6 өрхийн эмэнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 80 гаруй хүн оролцож байна.
ВИДЕО: