“Эрдмийн зул -2019 “ онол практикийн бага хуралд 10 эмч илтгэл тавив


Олон улсын эмч нарын өдрийг угтан Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас эмч, эм зүйч мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжийг бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Эрдмийн зул -2019“ онол практикийн бага хурлыг  4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн онол практикийн хуралд 10 эмч мэргэжилтэн  оролцож, “Уламжлалт эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”, “Архаг загатнаатай өвчтөнүүдийн амьдралын чанарыг үнэлэх нь”, “Эмийн жор бичилтийн өнөөгийн байдлыг үнэлэх нь”, “Булган суманд тохиолдож буй Осол гэмтлийн өнөөгийн байдал”, “Резус сөрөг жирэмсэн”, “Буянт багийн 40-65 насны хүн амын дундах  халдварт  бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хийсэн судалгаа”, “Наран багийн түнхний үений дутуу хөгжилтэй хүүхдийн дунд хийсэн судалгаа” зэрэг илтгэл хэлэлцүүлж, өрсөлдөв. 
Онол практикийн бага хуралд тэргүүн байранд БОЭТ –ийн их эмч Ц.Гэрэлт – Одын "Ховд аймгийн хүн амы дундах эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүд, тархины цахилгаан бичлэгт илрэх өөрчлөлтүүд" сэдэвт илтгэл,  дэд  байранд  БОЭТ –ийн их эмч Ц.Цагааны "Ховд аймаг дахь хорт хавдрын өнөөгийн байдал" сэдэвт илтгэл, гуравдугаар байранд БОЭТ–ийн их эмч Э.Мөнхчимэгийн "Амьгүй төрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийн судлах нь"  сэдэвт илтгэл тус тус шалгарлаа. 
Онол практикийн бага хурлыг Анагаах ухааны доктор Ц.Даржаа, Ховд их сургуулийн Хэл уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор профессор Д.Өрнөхдэлгэр, БОЭТ –ийн Дотрын тасгийн их эмч доктор Б.Отгонбаяр нар шүүн явуулжээ.  






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ