Ховд аймгийн хэмжээнд хавдрын өвчлөл ямар түвшинд байгаа тухай БОЭТ-ийн Хавдрын их эмч Ц.Цагаанаас тодрууллаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 565 иргэн хорт хавдрын хяналтад орж, эмчлүүлж байна. Үүний 201 иргэн нь өнгөрсөн 2019 онд шинээр хорт хавдартай гэж оношлогджээ. Эдгээр хорт хавдрын хяналтад байгаа иргэдийн 46.6 хувь нь эрт үе шатандаа оношлогдсон. Харин 53.3 хувь нь хожуу үедээ оношлогдсон байна.
2019 оны байдлаар нийт 137 хүн хорт хавдрын улмаас нас барсан. Энэ нь аймгийн хэмжээнд нийт нас баралтын 15.4 хувийг эзэлж байгаа юм.
Сүүлийн үед элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдар зонхилон бүртгэгдэж байна. Тухайлбал, нийт хорт хавдрын 8.7 хувийг элэг, 3.7 хувийг ходоодны хорт хавдар эзэлж байна.
Иргэд ихэвчлэн хорт хавдрын хожуу шатандаа эмнэлэгт ханддаг. Тиймээс иргэдийг өвдсөн үедээ эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж байхыг эмч нар зөвлөв.
Сүүлийн үед орон нутагт элэг болон умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед илрүүлж, тэр хэмжээгээр өвчний эдгэрэлт сайн байгаа гэж эмч нар онцоллоо.
ВИДЕО: