Ховд аймгийн 5 сумын эмнэлэг "Алсын зайн оношилгоо"-ны тоног төхөөрөмж ашиглаж байна



Ховд аймаг 2019 онд Бельги Монголын Засгийн газрын "Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд Булган, Мөст, Мөнхайрхан, Дуут, Дөргөн сумын эмнэлэгт "Алсын зайн оношилгоо"-ны тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр алслагдсан сум, багийн ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, аймаг, нийслэлийн лавлагаа эмнэлэгүүдтэй шууд холбогдон ажиллах нөхцөл бүрджээ. УБ хотоос 1700 км, аймгийн төвөөсөө 380 км алслагдсан, 10 мянга гаруй хүн амтай Булган сумын Нэгдсэн эмнэлэг нь "Алсын зайн оношилгоо"-ны тоног төхөөрөмжтэй болсноор 2019 онд 10 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.  

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ