БОЭТ-өөс "Судлаач эмч-2020" онол практикийн бага хурал зохион байгууллаа

Image may contain: 11 people, people standing

Дэлхийн эмч нарын өдрийг угтан БОЭТ-өөс санаачлан "Судлаач эмч-2020" онол практикийн бага хурал зохион байгууллаа.
Эмч  мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны талаарх мэдлэгийг сайжруулах, судалгаа шинжилгээний ажил хийх эрмэлзэлийг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, туршлага солилцоход хурлын зорилго чиглэж байв. "Судлаач эмч-2020" онол практикийн бага хурлаар эмч нар өөрсдийн судалгаа шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд Монгол Улсын Хүний гавьяат эмч С.Цэвээнсүрэн, АУ ны докторант, ЭЭО дарга  Н.Баясгалмаа, Олон улсын НЭМ-ийн магистр  Б.Нямцацрал нар шүүгчээр ажиллаж оролцогчдыг байр эзлүүллээ. Үүнд: 
1-р байрт Анагаахын шинжлэх ухааны магистр Б. Алтангадас  “ Идээ ундааны ангилал зүй, түүний зөв зохистой хэрэглээг шинжлэх ухааны үүднээс тодорхойлох”
2-р байрт  “Төрөх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Нансалмаа, “Жирэмсэн үеийн цус багадалт ургийн жинд нөлөөлөх нь”  
3-р байрт Мэс заслын тасгийн их эмч Э. Эрхэмбаяр  “Ерөнхий мэс засалчийн ажлын ачаалал, ур чадвар ба мэс заслын үр дүнгийн хамаарлыг судлах нь сэдвээр шалгарлаа гэж  БОЭТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний албанаас мэдээллээ. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ