Тодруулга: Сүрьеэ өвчний талаар...



Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг.
Ховд аймагт жилд 50-60 хүн сүрьеэ өвчинтэй гэж оношлогдож байгаа нь улсын дунджаас хоёр дахин бага үзүүлэлт аж.
Өнгөрсөн 2019 онд Ховд аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний  56 тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 20 хүн сүрьеэ өвчинтэй гэж оношлогдож, эмчлүүлж байна.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлсэн тохиолдолд бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс иргэд сүрьеэ өвчний эсрэг вакцин, үзлэгт үе шаттай хамрагдахыг эмч мэргэжилтнүүд уриалав. 
Уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Ховд аймгийн Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч, БОЭТ-ийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч Б.Оюунцэцэгээс тодрууллаа. 

ВИДЕО:















 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ