“Цаст-Алтай” цогцолбор сургуулийн залуу багш нар “ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН ШАЛГАЛТ” зохион байгуулав

May be an image of 10 people, people studying and text

Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль 100 гаруй багш, ажилчидтай. Үүний 80 гаруй хувь нь 40-өөс доош насны залуучууд. Залуу багш нарын холбооноос жил бүр багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлэх, сурагчдыг хөгжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Уламжлалын дагуу энэ жил 12 дугаар анги төгсөгчдийг шалгалтад бэлтгэх зорилгоор “Элсэлтийн нэгдсэн шалгалт” зохион байгууллаа. 

May be an image of 6 people, child and people studying

Өчигдөр /2025.03.26/ зохион байгуулсан арга хэмжээнд тус сургуулийн төгсөх ангийн сурагчдын 95 хувь нь хамрагджээ. 

May be an image of 6 people and people studying

Үүний үр дүнд багш сурагчид алдаагаа олж харах, бэлтгэлээ хэрхэн сайжруулах, сэтгэлзүйн бэлтгэлтэй болж байгааг онцоллоо. Үүнээс гадна элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог өмнөх оноос ахиулахад нөлөөлнө гэж харж байна.  

May be an image of 1 person and newsroom

Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд 1200 сурагч 12 дугаар анги төгсөнө. Үүний 100 гаруй нь Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчид. Тэд нийтдээ долоон хичээл сонгож элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлтгэж байна. 

May be an image of 5 people and text that says

Шалгалтаас гадна:

-Оюуны олон төрөлт тоглоом,
-Монгол бичгийн уншлагын аварга тодруулах тэмцээн,
-Англи хэлний сонсголын даалгавартай багийн тэмцээн,
-Ном уншлага, хэлэлцүүлэг,
-Эрүүл бие-идэвхтэй хөдөлгөөнт дасгал,
-Кино үзэх чөлөөт цаг
-“Өглөөг өөртөө зориулъя” алхалт зохион байгууллаа. 

May be an image of 4 people and text that says

Тэмцээн, уралдаан, үдийн хоол, цайгаар үйлчлэх зардлыг залуу багш нар өөрсдөө хариуцаж сурагчидтай нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 

May be an image of 6 people, newsroom and text that says

May be an image of 3 people, newsroom and text

May be an image of 17 people, hospital and text

May be an image of 10 people and text

May be an image of 10 people and text


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ