
Нийгмийн ухааны улсын XXVII олимпиадын XII ангийн сурагчийн төрөлд Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш Б.Гэгээнжаргал, Х.Нямсүрэн нарын шавь Д.Азбаяр III байр эзэлж ХҮРЭЛ медаль хүртжээ.
Харин тус олимпиадын багшийн төрөлд Цаст-Алтай цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Х.Нямсүрэн ТУСГАЙ байрт шалгарсан байна.
Улсын олимпиадад амжилттай оролцож мэдлэг чадвараараа шалгарсан багш, сурагчдад баяр хүргэж цаашдын ажил, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.
