Онцгой байдлын газрын салбар, нэгжийн дарга, мэргэжилтэн нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав



Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт  салбар, нэгжийн дарга, мэргэжилтнүүдийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Энэ үеэр төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх, Онцгой байдлын байгууллагын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгож,  ажлын амжилт хүссэн юм.  
Онцгой байдлын байгууллагаас 2021 онд албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар, ашиглалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилт дэвшүүлсэн аж.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн аймгийн Онцгой байдлын газар нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант суманд анги, салбар нэгжтэй. Нийт 200 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллага нь 2019 онд “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан. Тэгвэл 2020 оноос үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж буй. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ