БОЭТ-ийн Хавдар судлалын тасагт суурин компьютер хандивлалаа



ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) хамтран 2011 оноос хойш “Хавдрын эсрэг үндэсний аян”-г  жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа билээ. 2020 онд тус аяны 10 жилийн ой тохиосон юм.  ХСҮТ  "Хавдрын бүртгэлийн үндэсний систем"-ийг нэвтрүүлж буйтай холбогдуулан ойн хүрээнд  Хаан банк сангаас ХСҮТ болон 21 аймгийн хавдар бүртгэгч нарт  тус бүр 1 ширхэг суурин компьютер хандивлажээ. ХСҮТ болон орон нутгийн хавдар бүртгэгч нарын ажлын нөхцөлийг сайжруулах зорилгоор хандивласан суурин компьютерийг  Хаан банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат БОЭТ-ийн Хавдар судлалын тасгийн хавдар бүртгэгч Х.Навчаад хүлээлгэн өглөө.  Энэ нь орон нутагт илэрч буй хавдрын тохиолдлуудыг бүртгэхэд тус дэмтэй юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ