Ховд аймаг дахь Цагдаагийн газарт баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 20 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 10 нь гэмт хэргийн шинжтэй байв. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол тус бүр гурав бүртгэгджээ.
Харин архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 12 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Одоогоор Цагдаагийн газрын баривчлах байрт зөрчил гаргасан зургаан иргэн байгаа бөгөөд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.