Агаарын температурын сарын дундаж нь Алтайн өвөр говиор 10-15 градус хүйтэн байх ба дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Алтайн өвөр говь: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсэг болон уулархаг нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.
Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
ВИДЕО:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөмж
2018 оны XII сарын цаг агаарын ерөнхий төлвөөр агаарын температурын хувьд нутгийн өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим байхаар байна. Орох хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орохоор байна. Ховд аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боловч нутгийн 70 орчим хувьд нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн бөгөөд хадлан, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилтийн ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.