Ховд аймгийн ихэнх нутгаар ургамлын гарц дунд үнэлгээтэй байна

Зураг

Ховд аймгийн нутгаар ургамлын ургалтын байдлыг авч үзэхэд энэ хавар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож байсанаас ургамлын ургах хугацаа оройтож, ургалт удааширх, ургамал үзүүрээсээ  шарлаж хатах гэмтэл ажиглагдаж  эхэлсэн байсан юм. Энэ 7 дугаар  сар гараад нийт нутгаар хур бороо орж байгаа боловч сумдын төлөөлөх ургамлууд гэмтэл бүрэн арилаагүй, шинээр үе шат явагдаагүй бөгөөд таана, хөмүүл л сэргэж эхэлсэн  байна.

Тус аймгийн Зэрэг, Жаргалант, Дарви, Дөргөн, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Үенч, Алтай сумын нутгаар ургамал 4-6 см өндөр, бусад  сумын нутгаар 1-2 см өндөр байна. Ихэнх сумын нутгаар ургамлын ургалтын байдал дунд, Мөнххайрхан, Дуут, Мөст,  Үенч суманд сайн, Манхан, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд суманд ургамлын ургалт муу үнэлгээтэй байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Бороо хур оройтож орсон хэдий ч ургамлын гарц гайгүй, мал өвс ногоонд цадаж эхэлж байгаа ч өмнөх жилүүдтэй харьцуулахад сүү сааль багатай, малдаа тарга хүч авахуулахын тулд малчид отор нүүдэл хийцгээж байна. Ойр ойрхон үргэлжлэн орсон бороо хэт усархаг, хүчтэй орсны улмаас газрын хөрсөнд тогтоц бага зарим газар хүчтэй үерлэсэн учир ургамлын ургалтад тийм ч таатай нөлөө үзүүлээгүй ажээ. Харин эрт сэрүүсвэл ногоо эрт гандах, мал өвсгүйдэх тал ажиглагдана гэхдээ намрын улирал налгар тогтуун байвал мал тэвээрэг авах байх гэцгээж байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ