Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтан зохион байгуулсан тэмцээний тэргүүн байрыг хүчний 123 дугаар анги эзэлжээ



Монгол цэргийн өдрийг угтан жил бүр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн буюу Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтан зохион байгуулсан тэмцээнийг 2018 оны 03-р сарын 13-16 ны хооронд амжилттай зохион явуулсан бөгөөд тэмцээнд 10 байгууллагын 400 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Гар бөмбөг, олс таталт, буудлага зэрэг спортын 11 төрлөөр явагдсан энэ жилийн тэмцээнд хурандаа н.Болдбаатар захирагчтай Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит цэргийн гавъяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 123 дугаар анги багийн дүнгээр тэргүүн байранд шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний 0123-р ангийн хамт олонд УИХ-ын гишүүн, УБ хот дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит шилжин явах цом, баярын бичиг, мөнгөн шагналыг УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч С.Гантөмөр гардуулж баяр хүргэлээ. 











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ