Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “ГАНГА МӨРНИЙ УЯНГА” энэтхэг бүжгийн улсын уралдааныг Ховд аймгийн ГБХЗХГ-аас 3 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион явууллаа. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явагддаг уг наадам 1-5 анги, 6-9 анги, 10-12 анги гэсэн ангиллаар гоцлол болон хамтлаг бүжиг төрлөөр явагдаж нийт 140 гаруй өсвөрийн бүжигчид авьяас билэгээ сорин өрсөлдлөө. Энэ удаагийн “ГАНГА МӨРНИЙ УЯНГА” энэтхэг бүжгийн улсын уралдаан нь Ховд аймагт Хүүхдийн Ордон байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд наадмын шүүгчдээр Ховд аймгийн Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн багш Ц.Нямдаваа/МУСТА/, бүжгийн багш Л.Тэнгэр-охин/МУСТА/, Ховд аймгийн хөгжимт драмын театрын бүжгийн багш М.Болормаа нар ажиллаж авьяаслаг бүжигчдийг тодруулсан юм.
Тус уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3-р сургуулиуд болон Цаст-Алтай цогцолбор сургууль, Дуут, Буянт, Дарви, Ховд, Мөнххайрхан,Манхан, Алтай сумдаас өсвөрийн бүжигчид оролцсон нь тэмцээний цар хүрээг өргөтгөж, урьд жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болгож байв. Гоцлол бүжгийн 1-5 ангийн ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын 1дүгээр сургуулийн сурагч Н.Нандинчимэг, дэд байрыг Манхан сумын ЕБСургуулийн сурагч Т.Цэцэгжаргал, гуравдугаар байрыг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн сурагч Н.Нарантуяа, тусгай байрыг Дарви сумын сурагч У.Хишигбаяр нар эзэлсэн бол 6-9 ангийн сурагчдын ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Дуут сумын ЕБСургуулийн сурагч Г.Маргадмаа, дэд байрыг Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч М.Уранхишиг, гуравдугаар байрыг Ховд сумын сурагч В.Мадена, тусгай байрыг Жаргалант сумын 3 дугаар сургуулийн сурагч Н.Сувданчимэг нар эзлэв. Энэтхэг гоцлол бүжгийн 10-12 ангийн сурагчдын ангилал маш өрсөлдөөнтэй болсон бөгөөд тэргүүн байрыг Буянт сумын сурагч Х.Кынбат, дэд байрыг Буянт сумын сурагч А.Ахмарал нар эзэлж Алт мөнгөн медалийн эзэд болсон ба гуравдугаар байранд Дарви сумын сурагч М.Отгонцэцэг, тусгай байрт Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Б.Марина нар шалгарав. Хамтлаг бүжгийн төрлийн 1-5 ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрыг Жаргалант сумын 3-р сургуулийн охидын хамтлаг, дэд байрыг Жаргалант сумын 1-р сургуулийн охидын хамтлаг, гуравдугаар байрыг Дарви сумын “Ferfect dance” хамтлаг, тусгай байранд Жаргалант сумын 2-р сургуулийн охидын хамтлаг тус тус шалгарсан бол хамтлаг бүжгийн дунд насны ангилалд Жаргалант сумын 1-р сургуулийн “Crystal girls” хамтлаг Алтан медалийн эзэн болж 3-р сургуулийн охидын хамтлаг дэд байр, Буянт сумын “Color” хамтлаг гуравдугаар байр, Дуут сумын охидын хамтлаг тусгай байранд шалгарлаа.Харин ахлах насны ангилалд тэргүүн байрт Буянт сумын охидын хамтлаг, дэд байрт Дарви сумын охидын хамтлаг шалгарч Жаргалант сумын 3-р сургуулийн бүжигчин охид удаалав.
“ГАНГА МӨРНИЙ УЯНГА” энэтхэг бүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн бүжигчид Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулсан бөгөөд медаль хүртсэн бүжигчдийн тодорхой хэсэг нь сумуудын төлөөлөл болсон авьяаслаг өсвөрийн бүжигчид байгаа нь Ховд аймагт Хүүхдийн оролцоо жигд түвшинд байгаагийн илрэл юм.