Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд ХИС-ийн багш, оюутнууд оролцов

Image may contain: one or more people, people playing sport and basketball court

МОСХ, ҮБТДС-тай хамтран зохион явуулсан 21 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 154, эмэгтэй 56 нийт 210 оюутан бөх өрсөлдсөн Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд ХИС-ийн НХУС-ийн биеийн тамир, спорт аргазүйн тэнхимийн 1 багш 4 оюутан оролцлоо. Тус тэмцээнд ҮБТДС-ийн захирал, ШУ-ны доктор, профессор, Л.Алтанцэцэг, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Гүндэгмаа, МОСХ-ны чөлөөт бөхийн техникийн хорооны дарга, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан болон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, алдартнууд оролцож, ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч С.Батсайхан, нарийн бичгийн шүүгчээр улсын шүүгч Н.Цоггэрэл нар ажилласан байна гэж Ховд их сургуулиас мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ