“Маш нууц-2” кинонд оролцон тоглосон уран бүтээлчид болох гавъяат жүжигчин Н.Сэнгэдорж, Б.Отгонхишиг нарт аймгийн ЗДТГ болон Засаг даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ. Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээгдсэн энэхүү кино нь эх нутаг газар шорооныхоо төлөө алтан амиа өргөсөн хилчин дайчид, тагнуулчид, нутгийн ард иргэдийн баатарлаг үйлсийг харуулсан бүтээл юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн үзэгч түмэнд зориулсан “Мартаж болохгүй Түүх” юм. Үзэгч олны сэтгэлд хүрсэн уран бүтээл болсон гэдгээрээ онцлогтой тус бүтээлд оролцон тоглосон нутгийн уран бүтээлчдийнхээ ажил үйлс, уран бүтээлд нийт Ховдчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Огноо: 3/30/2018 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1660 Мэдээ таалагдсан: