“АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” өсвөрийн ардын хөгжимчдийн улсын уралдааны “Ёочин”-ийн төрөлд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч С.Оюумаа тэргүүн байр эзэлжээ

Image may contain: 4 people, people standing

“АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” өсвөрийн ардын хөгжимчдийн улсын уралдаан 3-сарын 24-28-ны хооронд Улаанбаатар хотод Монголын Хүүхдийн ордонд боллоо. Хоёр үе шаттайгаар зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан уг наадамд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 240 гаруй өсвөрийн ардын хөгжимчид авьяас билэгээ сорьсноос Үндэсний бахархалт хөгжмийн нэг Ёочингийн төрлийн бага насны ангилалд Ховд аймгаас оролцсон Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч С.Оюумаа тэргүүн байранд шалгаран алтан медалийн эзэн болжээ. 



Мөн “Шанз” хөгжмийн төрлийн бага насны ангилалд оролцсон Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Ж.Ану-Үжин тусгай байрын шагнал хүртсэн байна.



Тус уралдаанд Ховд аймгаас нийт 7 өсвөрийн хөгжимчид оролцсон бөгөөд хөгжмийн багшаар Цаст-Алтай сургуулийн хөгжмийн багш Э.Дэлгэрзаяа, концертмейстр багшаар Жаргалант сумын 3-р сургуулийн багш Б.Ууганзаяа нар ажилласан байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ