“АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан Ховд аймагт амжилттай зохион байгуулагдав

Image may contain: 19 people, including Nominchimeg Tsend-Ayush, people smiling, people standing

Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдааныг Ховд аймгийн ГБХЗХГ-аас 3 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явагддаг уг наадам 1-5 анги, 6-9 анги, 10-12 анги гэсэн ангиллаар Морин хуур, Шанз, Ятга, Ёочин хөгжмийн төрлүүдээр явагдаж нийт 32 өсвөрийн хөгжимчид авьяас билэгээ сорин өрсөлдлөө.

Image may contain: 2 people, people sitting

Энэ удаагийн “АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” улсын уралдаан нь Ховд аймагт Хүүхдийн Ордон байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд наадмын шүүгчдээр Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын морин хуурч Д.Мөнхсүх/МУСТА/, хөгжимчин А.Сайнбилэг/МУСТА/, Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Нэргүй нар ажиллаж шилдэг өсвөрийн ардын хөгжимчдийг тодруулсан юм.

Image may contain: 9 people, including Nyambayr Zmkd and Ц. Лувсанлхамо, people smiling, people sitting, table and indoor

Тус уралдааны морин хуур хөгжмийн 1-5 ангийн ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын 1дүгээр сургуулийн сурагч Б.Эрдэнэбат, дэд байрыг 1дүгээр сургуулийн сурагч Г.Ган-эрдэнэ нар эзэлсэн бол 6-9 ангийн сурагчдын ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулийн морин хуурч Б.Чингүүн, дэд байрыг Жаргалант сумын 1-р сургуулийн сурагч Ц.Төмөрчулуун, гуравдугаар байрыг Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Д.Мөнх-оргил, тусгай байрыг Хүүхдийн ордны морин хуурын дугуйлангийн сурагч Б.Батхишиг нар эзлэв. Морин хуур хөгжмийн төрлийн 10-12 ангийн сурагчдын ангилал маш өрсөлдөөнтэй болсон бөгөөд тэргүүн байрыг 3-р сургуулийн сурагч Г.Мөнхтуул, дэд байрыг Прогресс сургуулийн сурагч Н.Содбилэг нар эзэлж Алт мөнгөн медалийн эзэд болсон ба гуравдугаар байранд 1-р сургуулийн сурагч Ж.Батболд, П.Доржзогд нар шалгарав. “Ятга” хөгжмийн бага насны ангилалд Прогресс сургуулийн Б.Золжаргал тэргүүлж, Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Баяржавхлан, Д.Ганди нар удаалж, 2-р сургуулийн Г.Ихбаяр тусгай байранд шалгарсан бол дунд насны ангилалд Прогресс сургуулийн Б.Жавхлан Алтан медалийн эзэн болж Прогресс сургуулийн О.Эгшиглэн дэд байр, 6-р сургуулийн Б.Энхжин гуравдугаар байр, 3-р сургуулийн Б.Эрдэнэтуул тусгай байранд шалгарлаа.Харин ахлах насны ангилалд цөөхөн хөгжимчид оролцож 3-р сургуулийн сурагч Э.Ану тэргүүн байрын эзэн болов.Үндэсний бахархалт хөгжмийн нэг Ёочингийн төрөлд бага насанд Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч С.Оюумаа тэргүүн байр эзэлж, 7-р сургуулийн Б.Бүрэнбаясах удаалав. Энэ төрлийн дунд насны ангилалд 3-р сургуулийн сурагч Б.Энхбилэг тэргүүлж, 7-р сургуулийн Л.Дэлгэрмаа дэд байрт шалгарсан бол ахлах насанд 3-р сургуулийн сурагч Э.Байгалмаа тэргүүлэв.”Шанз” хөгжмийн төрөлд цөөн тооны сурагч оролцсон бөгөөд бага насанд 1-р сургуулийн Ж.Анужин, дунд насанд Прогресс сургуулийн П.Номин-эрдэнэ, ахлах насанд Прогресс сургуулийн М.Халиун нар тэргүүлэв.

Image may contain: 9 people, including Tseveen Bayrhishig, people standing

Өсвөрийн Ардын хөгжимчдийн энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн хөгжимчид Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулсан бөгөөд медаль хүртсэн хөгжимчдийн тодорхой хэсэг нь Хүүхдийн ордны хөгжмийн дугуйлангийн сурагчид байгаа нь Ховд аймгийн Хүүхдийн ордон баригдсанаар хүүхдийн хөгжил оролцоонд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн бодит жишээ болж байна.

Image may contain: 2 people, including Nominchimeg Tsend-Ayush, people standing

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ